НүүрҮйлчилгээний нөхцөл
Тусламж · Үйлчилгээ

Үйлчилгээний нөхцөл

Энэхүү дэлгүүрийн платформыг ашиглах хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулна. Бүртгэл үүсгэх болон захиалга өгөхөөс өмнө нөхцөлтэй танилцаарай гэж зөвлөж байна.

Дэлгүүр нээгдсэн огноо: 2026 оны 4-р сарын 16

1. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Nexatech Store (цаашид “Компани” гэх) болон хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) хооронд үүсэх худалдан авалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.

1.2. www.nexatech.mn цахим худалдааны сайт нь “Некса Тэк МН” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөлөөр тус онлайн веб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

1.3. Хэрэглэгч нь Nexatech Store-ийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг ашиглахдаа энэхүү нөхцөлийг бүрэн зөвшөөрсөнд тооцогдоно.


2. Үйлчилгээний хүрээ

2.1. Компани нь дараах төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгоно:

* Мэдээллийн технологи, электроникийн бүтээгдэхүүн

* Gaming төхөөрөмж болон дагалдах хэрэгсэл

* Онлайн болон сошиал сувгаар захиалга хүлээн авах үйлчилгээ


3. Хэрэглэгчийн анхаарах зүйлс

3.1. Энэхүү вэб сайтын лого, дуурайх, нэр бусад загварыг хуулах, өөр бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.

3.2.  Хэрэглэгч нь " www.nexatech.mn ” веб сайтад бүртгүүлснээр үйлчилгээний нөхцөл, журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

3.3. www.nexatech.mn сайтад бүртгүүлэн гишүүн болсон хэрэглэгч системд нэвтрэх цахим шуудан, нууц үгийг бусдад ямар нэгэн хэлбэрээр дамжуулахгүй байх үүрэгтэй.

3.4. Хэрэглэгч системд өөрийн мэдээллийг үнэн зөвөөр оруулах шаардлагатай. Мэдээллийн үнэн, бодит байдалд хэрэглэгч өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.


4. Худалдан авалтын захиалга хийх ба баталгаажуулах

4.1. Хэрэглэгч нь Компанийн вебсайт, сошиал суваг болон бусад цахим системээр дамжуулан бүртгэл үүсгэж, холбогдох мэдээллээ үнэн зөв бөглөснөөр захиалга хийх эрхтэй болно.

4.2. Хэрэглэгч нь Компанийн платформ дээр байршуулсан зааврын дагуу худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнээс сонгон захиалга үүсгэнэ.

4.3. Хэрэглэгч нь 7 хоногийн 24 цагийн аль ч үед захиалга үүсгэх боломжтой бөгөөд 15:00-17:00 хойш захиалга хийсэн тохиолдолд хүргэлт дараа өдөр лүү шилжих магадлалтайг анхаарна уу.

4.4. Хэрэглэгч нь хувь хүн болон хуулийн этгээд байж болох бөгөөд их хэмжээний үнийн дүнтэй захиалгад талууд тусгайлан бичгээр гэрээ байгуулж болно.

4.5. Хэрэглэгч захиалга үүсгэснээс хойш 3 (гурван) цагийн дотор Компанийн заасан дансанд төлбөрийг бүрэн эсхүл урьдчилгаагаар шилжүүлснээр захиалга баталгаажна.

4.6. Төлбөр 3 (гурван) цагийн дотор хийгдээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдах бөгөөд цуцлагдсан захиалгыг сэргээх боломжгүй. Хэрэглэгч захиалгыг дахин шинээр үүсгэнэ.

4.7. Төлбөр хугацаандаа хийгдээгүйгээс үүдэн захиалга цуцлагдсан тохиолдолд үүсэх аливаа хохирол, сааталд Компани хариуцлага хүлээхгүй.

4.8. Компани нь захиалга үүсэх, төлбөр баталгаажих, хүргэлтэд шилжих, хүлээлгэн өгөх зэрэг үе шат бүрт Хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл болон утсанд мэдэгдэл илгээж болно.

4.9. Хэрэглэгч нь захиалгатай холбоотой мэдээллийг Компанийн ажлын цагаар (ажлын өдрүүдэд 10:00–18:00, Бямба э гарагт 11:00–16:00) лавлаж, тодруулах боломжтой.


5. Хүргэлт, нийлүүлэлт

  • Улаанбаатар хот дотор хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ.

  • Орон нутгийн захиалгыг тээврийн компаниар дамжуулан хүргэнэ.

  • Хүргэлтийн хугацаа нь байршил болон нөхцөлөөс хамааран өөрчлөгдөж болно.


6. Баталгаа

  • Бүтээгдэхүүн бүр үйлдвэрлэгч болон Компаний баталгаатай байна.

  • Баталгаа нь зөвхөн үйлдвэрийн доголдолд хамаарна.

  • Буруу ашиглалт, механик гэмтэл нь баталгаанд хамаарахгүй.


7. Буцаалт, солилт

  • Үйлдвэрийн гэмтэл илэрсэн тохиолдолд солих боломжтой.

  • Хэрэглэгчийн буруугаас үүдсэн гэмтэлд буцаалт хийхгүй.

  • Буцаалт, шалгалтын хугацаа 1–3 ажлын өдөр байна.

Компани нь дараах нөхцөлд хариуцлага хүлээхгүй:

  • Хэрэглэгчийн буруу ашиглалтаас үүдсэн гэмтэл, хохирол

  • Гуравдагч этгээдийн (хүргэлт, тээвэр) саатал, алдаа


8. Нууцлал ба мэдээллийн хамгаалалт

Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль тогтоомжийн дагуу хамгаалж, зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглана. Гуравдагч этгээдэд задруулахгүй.


9. Нөхцөлийн өөрчлөлт

Компани нь энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн хувилбар нь website дээр нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.